Монгол Улсын Шадар сайдын 142 дугаар тушаалаар өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрх, нам даралтын зуух бүхий аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй түүхий нүүрс, хог хаягдал, дугуй шатааж байгаа эсэх, эрчим хүчний тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрс татан авалтын байдалд хяналт шалгалтын ажлыг явуулж байна.
СХДЭМТ-ийн 4, Одонт манал ӨЭМТ-ийн 4, нийт 8 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрүүдэд дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт
хорооны хэсгийн ахлагчид, онцгой байдлын албан хаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын хамт хяналт шалгалтыг хийж, нийт 105 айлын 420 иргэнд эрүүл мэндийн зөвлөгөө, зөвлөмж тарааж, эрүүл мэндийн үзлэг хийлээ.